January 26, 2012
Бааварын “ТЭНЭГҮҮДИЙН ХӨЛӨГ ОНГОЦ БУЮУ МОНГОЛЫН БУЗАРТСАН ХҮҮХНҮҮД” нийтлэлийн тухай бодол эргэцүүлэл

Монгол төрийн тулгын гал бадраах ёслол Төрийн ордонд болж, түүнд оролцсон тухай маш сонирхолтой төдийгүй гачирхалтай, гарчирхалтай нь ууган гишүүн Гончигдоржийн айлдвараар төр барьж байгаа УИХ-ын эрхэм гишүүд чинь дан дамын наймаачид л гэж бичээд байдаг чинь бас бөө байдаг байна, байх байхдаа төрийн гурван өндөрлөгийг, улсын алдар цуутнуудыг цөмийг нь духаараа шалны будгы нь халзартал түг таг дуу цуурайтуулан мөргөсөн тухай бичжээ. Баавараа чи сүжиггүй учраастүг таг дууны цуурайг ойлгосонгүй бололтой: Духаараа хичнээн хүчтэй мөргөх тутам дотор хуримтлагдсан муу энерги буюу үйлдсэн нүгэл нь зулайгаар гарч галд ариусгагдаад буцаж ордог байх, бас гэрлэн биеэ ариусгахын галдаа бүх хувцастайгаа шумбасан байж таарна. Ид шидийн хүчээр галд шатахгүй, гэрлэн бие төдийгүй махан бие нь гаднаасаа ариусдаг байх.

Read More

May 8, 2011
Монгол бөхийн үүсэл, хөгжил

   

Read More

May 7, 2011
“Мушгиран эргэлдсэн хорвоогийн гайхамшиг хүн, сөргүүлэн үйлдэгдсэн хүний гайхамшиг сүнс”

“Мушгиран эргэлдсэн хорвоогийн гайхамшиг хүн, сөргүүлэн үйлдэгдсэн хүний гайхамшиг сүнс” хэмээн сэтгэвээс хүний ертөнцийн анти буюу нөгөө тал нь амьтаны ертөнц, эсвэл амьтаны ертөнцийн нөгөө тал нь хүний ертөнц.

Хүний ертөнц нь амьтаны ертөнцын антиертөнц буюу хосын онолоор амьд ертөнцын хоёр тал учраас хүнийг амьтаны ертөнцөөс ялгаж оюун ухаан өгчээ.

Энэ хоёр ертөнцийн анти гэхийн учир нь физикийн шинжлэх ухаанд электроны анти нь позитрон, хамгийн жижиг кварк хүртэл анти кварктай учраас макро ертөнцын анти нь хүний ертөнц мөнийг дараах шинжүүдээр тоймлож байна:

1. Амьтаныг чимээгүй ирээд, чимээгүй буцхаар, хүнийг дуу аялаж ирээд, дуугаа хурааж буцхаар,

 2. Амьтаныг бэлэн хоолон дээр төрүүлээд, үлдээж буцхаар, хүнийг бэлэн бус хоолтой ирээд хоосон буцхаар,

3. Амьтаныг дээлтэйгээ ирээд, дээлтэйгээ буцхаар, хүнийг шалдан ирээд шалдан буцхаар,

4. Амьтанд дөрөв, түүнээс ч   олон хөлтэй атал, хүнд хоёр хөл заяасан,

5. Амьтаныг тонгойж, хүнийг гэдийж идхээр, амьтаныг өдөр шөнөгүй идэхээр, гэтэл хүнийг өдрийн цагт хэдхэн минут хооллож, ундлахаар,

6. Илүү нь инээлгэж ирээд, уйлуулж буцхаар заяажээ. Өөрөөр хэлбэл сүнстэйгээ ирээд сүнстэйгээ буцхаар, Сүнс үхэлгүй мөнх бол үхэл бол төрөлт, эсвэл үхнэ гэдэг нь өөр амьдралд төрөхийг хэлнэ. Сөргүүлээд хүний сүнс өнө мөнхөө.                                                                                                                        

7. Эр амьтаныг өөрийгөө хувилж үлдээх л ганцхан үүрэгтэй заяасан бол эр хүнийг өөрийгөө хувилахаас гадна хооллох, хувцаслах төдийгүй амьдрах аргад сургаж, эрийн цээнд хүргэж, өөрийнхөө ирээдүйгээ нүдээрээ харж, сэтгэл зүрхээрээ мэдэрч, оюун ухаанаараа удирдаж амьдардгаараа амьтанаас ялгагдана.

8. Хувцасаа өмсөх, хоолоо идэх,  үр хүүхдээ өсгөх, оюуны болон биеийн заавал хосолсон хөдөлмөрөөр амьдруулахын тулд хоёр гартай төрсөн.

9. Амьтаныг сүргээрээ амьдрахаар, хүнийг гэр бүлээрээ амьдрахаар,

10. Дэлхийн дагуул сар байдаг бол хүний дагуул нохой, гэтэл амьтдад дагуулгүй.

11. Амьтаны сүнс махбодын 30%, гэтэл хүний сүнс 70%, (Г. Лхагваа “хүний-энерги бие  70 хүртэлх хувийг эзлэнэ.)

12. Амьтад үр төлөө үлдээхийн тулд тодорхой хугацаанд эрүүд нь цугларч хоорондоо тэмцэлдэн хүчтэй нь үр төлөө үлдээдэг, тэхдээ зөвхөн хавар буюу хорвоогийн амьтай бүхэн дахин төрдөг цагт төллөхөөр программчилагдсан байхад, хүнийг ухаанаараа зохицуулахаар заяасан нь хүнийг дураараа дурьгаж, дунд чөмгөөрөө жиргэ гэсэн хэрэг биш, ухаарч амьдрах тавилантай бус уу.

13. Амьтанаас хүнийг ялгахын тулд геометрийн дүрсээр илэрхийлбэл амьтаныг дөрвөөс доошгүй тулгууртай хөндлөн цилиндрээр, хүнийг хоёрхон тулгуутай босоо цилиндрээр бүтээсэн гэлтэй. Энэ хоёр цилиндр 90 градусын өнцөг үүсгэж байгаа нь амьтаны болон хүний ертөнцийн фазын зөрөө нь 90 градус болохыг батлаж байна.  

    Эдгээр ялгаанаас хүнийг амьтаны ертөнцийг сөргүүлэн физикийн хэллэгээр бол антиертөнцөөр заяажээ.  Харамсалтай нь хүн төрлөхтөн энэ үүргээ ухаараагүй, амьтантай адилхан өдөр шөнөгүй идхийн шуналд баригдаж, амьтаны ертөнцийг төдийгүй эрдсийн болон ургамлын ертөнцийг хөнөөсөөр хүн хүнээ устгаж улмаар эх дэлхийгээ  сөнөөж байгаагаа  ухаарч эхлэсэн ч дахин сэргээж чадахгүй. Учир нь хүн өөрөө байгалийн бүтээл, байгалийн бүтээл амьтай сүнстэй, өөрөө өөрийгөө хувилна. Гэтэл хүний бүтээл амьгүй, сүнсгүй учраас хүний бүтээл өөрөө өөрийгөө хувилж чадахгүй. Тэгвэл хүний ертөнцийг антиертөнц хэмээн сүржигнэх хэрэг юу байнаа гэж асуух биз ээ. Устгасан бүхнээ нөхөн сэргээж чадахгүй ч гэсэн үлдсэн байгаагаа ариг гамтай, зүй зохисоор нь эдлэх хэрэгтэй.

Үүний тулд: 1. Эхнээсээ энэ ертөнцөд ирлээ гэдгээ зарладаг(уйлдаг) бол буцхаа зарладаггүй махан бие нь буцсанаас сүнсэн(энерги) бие нь мөнх учраас чимээгүй буцдаг.

2-дох ялгаа нь амьтаныг өөрөө сонгоод идхээр заяасан бол хүнийг бүх насных нь хоолыг өөрт нь махан болон сүнсэн биенд шингээгээд өгсөн бололтой. Өөрөөр хэлбэл хүнийг   амьтантай жишихэд 5%  түүнээс ч бага хооллохоор заяасан. Гэтэл өнөөгийн хүн төрлөхтөн ганцхан хоолоор маханбодоо бордохыг эрхэмлэж, хийбод буюу сүнсэн биеийн хоолыг түүний үүрэг ач холбогдлыг төсөөлөхгүй байна. Түрүү үеийн Монголчууд махан биеийн хоолны асуудлыг бүрэн шийдчихээд, хий биеийн асуудлыг бараг бүрэн шийдэж арай амжаагүй үед нь хуурай газрын хоцрогдлын “хар шуураг”-ны эргүүлэгэнд өртөж хэдэн зууны турш гамшигт нухлагдаж, хамгаалж хадгалж явсан  эх нутаг-эх дэлхийгээ барьцаалан байж, арай ядан хийбодтойгоо ухаарах хорвоотой золгож байна уу даа гэж миний сүнсэн бие чихэнд шивнээд, зүүд нойронд үзэгдээд, хэл хэл гэж хэл ирвэгнээд, ярь ярь гэж яс мах загатнаад, байзаа бодоё бодоё гэхэд бодох цаг танд дууссаан хэлэх юм байвал хэлчих, цаана чинь бурханы орон таныг дуудаад байна гээд шаардаад байгаа учраас бодсноо баахан бурав, буруу зөвийг “бурхан” шүүнэ.   

3-дах ялгаа нь амьтанд дотуур гадуур дөрвөн улирлын бүх хувцас өгөөд, хүнийг ядахдаа нууцаа хаах алгын чинээ давуу ч өгөхгүй байхдаа яахав дээ. Шоодворлоно гэхэд арай дэндүү юмаа даа, аливаа юманд хэмжээ хязгаар байдаг гэсэн хаа байнаа, энэ хорвоо ер нь харгис харгис гэхэд арай хэтрэхий юмаа, тэгээд бас байгалийн юманд илүү, дутуу өөлөх юм байхгүй гэдэг үүнийг хэлээд байна уу гэж эргүүтэх ч юу билээ.

4-дэх ялгаа нь хүнийг явж идхээс сууж байгаад хоолоо идэх ухаан өгөхөөс илүү чамд юу хэрэгтэй хэмээн бурхан хилигнэх байх.

5-дах ялгаа нь хүнийг сонсох дуу нь уянгалаг, харах дүрс нь зөв хэлбэртэй, үнэрлэх үнэр нь анхилуун, амтлах амт нь исгэлэн, мэдрэх мэдрэмж нь зөөлөн байж л хорвоод мөнхөрөх тавилан заяажээ. Энэ байгалиас заяасан таван шинжүүдээ  өнөөгийн монгол хүн бүрэн алджээ. Бидний сонсож байгаа дууны давтамж нь дээд хязгаар 20 мянган герцээсээ давж,  чихний хэнгэрэг хагартал дуу авиа сонсож, сэтгэлд эвгүй дүрс үзэцгээж, байгалийн бус эвгүй үнэр үнэрлэж, гашууны дээдээр ундаалж, хатуугийн дээд хатууг мэдрүүлж амьдарч байх шиг бололтой.

Шинжлэх ухааны доктор Г. Лхагва “хүн, хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал” бүтээлдээ   

 

 

 

Хос буюу ялгагдахуйн онолоор энэ хорвоо-ертөнцийн анти нь хүний ертөнц мөн болохыг монгол сэтхүйгээр тайлбарлаваас: 1. Анти-гэсэн үг физикийн хэлээр эсрэг буюу бие биеэ бүрэн устгах шинжтэй биш, геометрийн хэлээр 180 градусын зөрөөтэй гэсэн үг биш тодорхой шинжүүдээр ялгаатай, эсвэл тодорхой фазын зөрөөтэй гэсэн утгыг агуулах учраас орчуулаагүй болно. 2. 

March 27, 2011
Нийтлэлч Бааварын “Монголчууд: нүүдэл суудал” ном монголын түүхийн сонгомол бүтээл биш

 “ Ардчиллын буянаар бид түүхээ саяхнаас л үнэнээр нь мэддэг болоод байгаа. Яг үнэндээ долдугаар сарын 11-ний тэртээх он жилд Монголд ямар ч үйл явдал болоогүйг анх Баабар нийтэд зарласан байдаг. Мөн тэрээр өөр олон буруу зөрүү ойлголтыг засч залруулан бодит байдлыг дэлгэж тавьсан юм. Одоо Монголчуудын түүхийн тухай бодит үнэнийг Баабарын бичсэн “Монголчууд: Нүүдэл суудал” хэмээх Төрийн шагнал хүртсэн бүтээлээс иш татах болжээ. Өөрөөр хэлбэл энэ номоор чиг баримжаа хийн түүх шастиртаа хандаж байгааг мэргэжлийн түүхчид буруутгаж чадахгүй байна. Энэ номноос өмнө хэвлэгдсэн түүхийн сурах бичгүүд, мөн бусад ном, кино жүжгүүд хүртэл үзэл сурталжсан коммунизмын захиалгаар хийгдсэн болохоор дэгс зүйл ихтэй. Ер нь шуудхан хэлэхэд худлаа бичсэн шастираар иргэдийн тархийг угааж байсан үед хамрагданаГэж Ж. Гангаагийн бичсэнийг интернетээс олж үзэв. Монголчууд: нүүдэл суудал номыг мэргэжлийн түүхчид шүүмжилж чадахгүй байгаа учраас монголын түүхийг үнэнээр бичсэн цорын ганц бүтээл гэж та арай хэт үнэлжээ.

Read More

February 26, 2011
Хоцрогдсон бүдүүлэг Монгол гэдгээ болъё

   №177 2010.07.28 Өдрийн сонины “Баабар иргэж өгүүлэв” буландахь“Гучаад оны соёлын хувьсгал” нийтлэлээс үүдсэн сэтгэгдэл

Фото зургаас нь харахад суурин иргэншлийн америк, хятад маягийн соёлтой, боловсролтой, олон улсад нэр нь цуурайтаж яваа хэмээн өөрийгөө үнэлдэг залуу та хоцрогдсон бүдүүлэг Монголын орчин цагийн монгол дээл өмсөж, энгэртээ үзэг, нүдэндээ шил зүүж, хагас буруу харан, уурлаж байгаа чээж зургаа тавьж, зүүн нүдээ дарж, баруун нүдээрээ хялайн харж байгаа нь нүүдлийн хоцрогдсон бүдүүлэг Монголын үр сад болж төрсөн заяандаа гутарч байгаа ч юм уу, эсвэл далд мэлмийд нь хоцрогдлын алтан хараацайнууд бүртэлзээд, уур нь хүрснээ ил мэлмийгээрээ илэрхийлж суугаа

Read More

February 22, 2011
АМЬДРАЛЫН ЦЭЦЭГ, АМЬДРАЛЫН ГЭР, АМИН ХҮРДНИЙ ХҮЙН ХОЛБОО


Бие хүн ертөнцийн нэгэн бүрэлдэхүүн учраас өөрөө өөрийгөө танин мэдвээс байгаль ертөнцийг танихад амархан гэж өнөөгийн шинжлэх ухаан ч батлах боллоо. Хүний дотоод ертөнцийг
[1]-ээс тайлж ирсэн эртний загвартай эн чацуу амьдралын гэр загварыг олсноороо хүний ертөнцийн нууцыг тайлахад оруулсан хувь нэмэр хэмээн бодогдоно.

“Цорын ганц дүрсийн эрэмбэ, цорын ганц тооны зохирол буй бүхнийг бүтээжүхүй” хэмээх Ч. Эрдэнээгийн супернэгдлийн онолыг үндэслэн тогтоосон судалгааны шинэлэг тал нь:  

1. Амьдралын гэрийг амьдралын цэцэгтэй эквивалент болох, улмаар гэр, цэцэг хоёр нь амин хүрдний хоёр тал гэдгийг батлав.

2. Амьдралын гэрийн сүнс 38 нь хүний биеийн дулааны хэмийн хэмжээ болохыг тогтоов.

3. Ялгагдахуй буюу хос хуулиар амьдралын гэрийг эр нүдээр, амьдралын цэцэгийг эм нүдээр харж бүтээсэн учраас хамтатган энэ хоёр нүдээр харж бүтээсэн дүрс нь амин хүрд учраас хүйн холбоог тогтоох хэмээн гарчигласан юм.

Эцэст нь: амьдралын гэрийн зөв зургаан өнцөгт нь сүнсний геометр дүрс хэмээн таамаглалаар судлаачдын сонорыг мялаая.

Read More

February 22, 2011
Малын буян ихээ

Монголчууд чинь төрөхдөө бизнесийн буюу наймааны ухаанаа өвөртлөөд төрдөг улс юм шүүдээ. Х. Сүхбаатар.

Тайлал: Зах зээл дөнгөж эхлэж дэлгүүрт давснаас өөр юмгүй болонгуут багш эмч нарын 20-30 гаруй хувь ганзагийн наймаанд гараад явчихсан, тэр дороо ТҮЦ-үүдээр эхлэж, хар захууд үүсч хотынхон амь зуух болсон бодит баримт нотлож байна. Хотынхны ажлын байр нь наран туул болон техникийн зах мэтийн хэдэн зах дээр л бие биеэ шулж амьдарч байна биш үү.

Read More

February 15, 2011
"Залуу насандаа сэтгэн боддог, ахмад насанд бясалган ухаардаг"

— Монгол Улсын Гавъяат Багш, доктор, профессор Х. Сүхбаатар

February 15, 2011
Монгол Улсын есөн ХӨЛТ цагаан тугийн хөлийг ХҮЛЭГТ-ээр солих шинжлэх ухааны үндэслэл

  1. Төрийн тугны зорилго нь тухайн улсын тусгаар тогтнолын баталгаа , мөнхөд бадран мандаж байхын бэлэгдэл учраас энэ шинжүүдийг тугны өнгө, хэлбэр дүрс, түүн дээрхи зураг хөрөг илэрхийлдэг тул агууллага нь тугандаа байхаас ишэндээ байхгүй, тугны иш гэж ярьж бичихээс тугны хөл гэж ярих ч үгүй, бичих ч үгүй, биет байдлыг үзүүлсэн зургаас нэг иштэй есөн цагаан тугийг гурваар эгнүүлсэн, гурван үеэр байрлуулсан байдаг.

Read More

February 15, 2011
Монголын таван хушуу малын бүтэцийг толгойн тоогоор тогтоох нь төрийн бодлогын үндэс мөн

Монголчууд нүүдлийн соёл иргэншлийг дээд туйлд нь хүртэл хөгжүүлсэн дэлхийн цорын ганц орны хувьд өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйг зүүн гарын увьдасыг дуурайлгаж, байгалийн бүтээгдэхүүний нэг төрөл болтол нэг бүхэл бүтэн цогцсоор бүтээсэн нь дэлхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн нэг  мөн билээ.

Read More

Liked posts on Tumblr: More liked posts »